Компанийн тухай

“ГОРГАЗ” ХХК ТАНИЛЦУУЛГА

    Тус компани нь 2003 онд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд ЭБЭХЯ-аас авсан № 53/155 тоот “Үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийн хангамж үйлчилгээ“ тусгай зөвшөөрлийн хүрээнд шингэрүүлсэн хийн түлш, хийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ тоног төхөөрөмж, технологийн шугам хоолойн угсралтын чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг юм.
    Манай компани нь 2007 оноос ОХУ-ын “Газпром” компанийн Монгол улс дахь албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж эхэлсэн. Мөн 2013 оноос Казахстан улсын “ СТС Limited ” компанитай гэрээ байгуулан ажиллаж, жилдээ 5 мянга гаруй тонн хийн түлш импортлон дотоодын зах зээлд борлуулж байна. Тус компани нь төмөр замын салаа замаар вагонцистерн хүлээн авах Улсын комисст хүлээлгэн өгсөн 2500 м3-ын багтаамж бүхий Шингэрүүлсэн хийн түлш хадгалах нөөцлөх хүчин чадал бүхий өөрийн эзэмшлийн агуулах болон цэнэглэх станц, Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний хий борлуулах 8-н салбар , автомашин хийгээр цэнэглэх 18 станц , мөн хөдөө орон нутагт 16 хий борлуулах салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийтдээ 20000 гаруй хэрэглэгчтэй байнгын хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
    Манай компани ШУТИС - ГУУСургуулийн Хийн дамжуулалт хангамж, Газрын тосны инженер мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа дадлага туршлагатай нефтийн инженер болон маркетингийн менежер гэх мэт 20 гаруй мэргэжлийн боловсон хүчинтэй, зураг төсөл автокадын 2 инженертэй борлуулалтын болон тусгай зориулалтын 50 гаруй автомашинтай, 160-аад үндсэн ажиллагсадтайгаар хэрэглэгчдэд шингэрүүлсэн шатдаг хийн түлшний хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг.
    Манай компани нь 2014 онд Барилга хот байгуулалтын яамны БУ12-1481/14 тоот шийдвэрээр “Хийн хангамжийн байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт, холболт”-ын тусгай зөвшөөрөл, мөн Хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 20-3/65 дугаар бүхий, Шингэрүүлсэн нефтийн хийн аюулгүй байдлын сургалт, даралтат сав шугам хоолойтой харьцаж ажилладаг ажилтнуудад сургалт явуулах эрх бүхий тусгай зөвшөөрлүүдийг авч өөрийн мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадвараар хэрэглэгчдийг мэргэшүүлэх сургалт болон хийн хангамжийн системийн угсралт холболтын ажлуудыг гүйцэтгэж байгаа болно
    Манай инженер техникийн ажилчид 14-н жилийн их туршлагаар / Пицца хат, КFC, Дулаан гэр, Жигүүр гранд групп, Номин групп, Тэрэлж-Сүйх, Баялаг, Зочин-бродвей / болон бусад томоохон сүлжээ ресторан, нийтийн хоолны газруудын тоног төхөөрөмж, шугам хоолойн засвар угсралтын ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд ямар нэг осол, эрсдэл гаргалгүй гүйцэтгэсээр ирсэн. Бид өөрсдийн хүчин чадлаар орчин үеийн шийдэлтэйгээр АХЦСтанцыг стандарт норм дүрмийн дагуу богино хугацаанд гүйцэтгэн ашиглалтанд оруулах бүрэн боломжтой болно. Мөн нэг өдөрт 8 вагонцистерн буюу жилд 2900 вагонцистерн хүлээн авч буулгах хүчин чадалтай. “ГОРГАЗ” ХХКомпани