Бидний тухай


“Горгаз ХХК” нь 2003 онд байгуулагдаж хийн түлшний салбарт тасралтгүй 20 жил үйл ажиллагаа явуулж өнөөдөр хийн түлшний зах зээлийн 30 гаруй хувийг дангаар хангадаг салбарын тэргүүлэгч компаниудын нэг болон ажиллаж байна.

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Алсын хараа, эрхэм зорилго

АЛСЫН ХАРАА
Бүтээгдэхүүн үйлчилгээнээс эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийн стандартыг хангасан групп компанийг цогцлоож, салбартаа тэргүүлэгч үнэ цэнийг бүтээнэ.
УРИА ҮГ
Эрүүл агаар эх дэлхийн инээмсэглэл

ТЭМДЭГЛЭЛТ ҮЙЛ ЯВДЛУУД

2003

Монгол улс ЗГ-ийн 2003 онд “Шингэрүүлсэн хийн түлш” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч компани болж байгуулагдсан.
Түгээлтийн нэг автомашин, 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2005

Анхны шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх станц, агуулахыг барьж ашиглалтад оруулав.

2006

БНСУ-ын ахуйн баллон цэнэглэх станцын хийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Монгол улсад анхлан оруулж ирж худалдан борлуулах ажлыг эхлэв.
Анхны сүлжээ хоолны газруудтай хий нийлүүлэх гэрээ хийв.

2007

Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан анхны хийн хангамжийн хатуу холболтыг хийж эхлэв.
Автопарк шинэчлэл хийгдэв.

2008

21 аймагт гэрээт борлуулалтын цэгүүдтэй хамтран ажиллаж эхлэв.
БНСУ-ын "Кореа газ ХХК"-тай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Хий цэнэглэх станцын савны багтаамжыг нэмэгдүүлж өргөтгөл хийн 1200м3 болгон ОХУ-н вагон цистернээр хүлээн авч эхлэв.

2013

Анхны автомашин цэнэглэх станцыг "Нарны зам" дагуу байрлах "Горгаз ХХК"-ийн дэргэд нээв.
- Дэлхийн хэмжээний Франчайз болох KFC, Pizza hat -ын түргэн хоолны салбаруудын хийн тоног төхөөрөмжийн холболт угсралтыг хийж, хийн түлшийг нийлүүлж эхлэв.

2014

220 граммын савалгаатай газ үйлдвэрлэж эхлэв.
АББҮХ, Цэвэр агаар сантай хамтарч "Гэр хорооллын" 1620 өрхөд ахуйн зориулалтаар хэрэглэгдэх хийн тоног төхөөрөмж суурилуулав.

2017

Дархан, Эрдэнэт хотод шингэрүүлсэн хийн түлшний агуулах байгуулав.
Автомашин хийгээр цэнэглэх станц - 15 салбар

ТЭМДЭГЛЭЛТ ҮЙЛ ЯВДЛУУД /pt2/

Мөн ОХУ-ын "Роснефть" компанийн Монгол улс дахь албан ёсны гэрээт борлуулагч бөгөөд  Шингэрүүлсэн хийн түлш хадгалах зориулалт бүхий хамгийн том 2500м3 агуулах, 18 аймагт 31 салбар нэгжид 350 гаруй ажилтан албан хаагчид танд үйлчилж байна. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2018 онд "Газ Ойл Нефть ХХК"-ийг байгуулан бүх салбар нэгжүүдэд "Олон төрөлт түлш түгээх станц"-ыг бий болгон бүх төрлийн түлшийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэн харилцагчдад улам ойртон ажиллаж байна.

2018

УБ хотын Аршаант өртөөнд 8000м3-ын багтаамжтай “Шатахууны агуулах” шинээр барьж ашиглалтад оруулахад бэлэн болов.
Автомашин хийгээр цэнэглэх станц /АХЦС/ - 18 салбар

2019

Монгол улсад анхны “Олон төрөлт түлш түгээх” станц /ОТТТС/ Өмнөговь аймагт барьж ашиглалтанд оруулав.
2019оны 11-р сард Газ-Ойл нефть ХХК нээгдэн Шатахуун импортоор оруулж ирэх болсон.

2020

Үйл ажиллагаагаа өргөжүүлж түлш, шатахуун чиглэлээр худалдаа үйлчилгээ явуулах "Газ ойл нефть" ХХК охин компаниа байгуулав.
АХЦС - 18 салбар
ОТТТС - 6 салбартай болж өргөжив.

ТЭМДЭГЛЭЛТ ҮЙЛ ЯВДЛУУД /pt3/

Засгийн газраас 2018 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж техник технологийн дэвшлийг ашиглан Монгол улсад анхны 2700м2 талбайг халаах хүчин чадал бүхий Японы "Олимпиа" брэндийн хийн зуухны холболт угсралтыг хийж гүйцэтгэн амжилттай хүлээлгэн өгч ашиглаж байна. Мөн 41 төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй төрийн өмчит болон хувийн хэвшлийн барилга байгууламж жижиг дунд үйлдвэрлэлийн дулаан хангамжийн системийг шингэрүүлэн хийн түлшээр ханган ажиллаж байна.

2022

Монгол улсад анхны 2700м2 талбайг халаах хүчин чадал бүхий Японы "Олимпиа" брэндийн хийн зуухны холболт угсралтыг хийж гүйцэтгэв.
ОТТТС-ын 31 салбар
Шатахууны агуулахыг 300м3-аар өргөтгөв.

2023

БНСУ-ын Риннай болон бусад хийн тоног төхөөөрөмж сэлбэг хэрэгслийг монголд анх оруулж ирсэн.
Анхны сүлжээ хоолны газруудтай хий нийлүүлэх гэрээ хийв.