Засгийн газраас 2018 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй төрийн өмчит болон хувийн хэвшлийн бүх төрлийн амины орон сууц, жуулчны бааз, сургууль, цэцэрлэг болон үйлчилгээний газруудыг “ХИЙН ХАЛААЛТЫН ЭКО СИСТЕМ”-ээр ханган ажиллаж байна.
Жишээ нь: 26000м3 талбайтай нам даралтын зуухаар дулаанаа шийдэж байсан объект жилд 1525тн нүүрс хэрэглэж, 671тн үнс гаргаж, хүлэмжийн хийн ялгарал 13,136ppm байсан бол хийн зуухыг ашигласнаар агаарт ялгарах нарийн ширхэгт тоосонцрыг 0ppm, хүлэмжийн хийг 452 дахин багасгана.
| Бохирдуулагч бодис | SO2 Хүхэрлэг хий | NO2 Азотын давхар исэл | CO Хүлэмжийн хий | TSP Нарын ширхэгт тоосонцор |
|---|---|---|---|---|
| Нүүрсний шаталт | 615 ppm | 328 ppm | 13136 ppm | 6458 ppm |
| Хийн бойлер | 3 ppm | 68 ppm | 7 ppm | 0 ppm |
Плитка шар дөл гаргаад байна
Плиткны агаарын тохиргоог тохируулах буюу агаарын хавхалгыг нээж, ширмийг угааж цэвэрлэх хэрэгтэй.
Баллон дотор чимээ гараад байна
Баллон доторх хийн даралтаас шалтгаалан редуктер шоржигнон дуугарах тохиолдол гардаг. Ийм үед баллоныг хааж, дахин нээж шалгах, мөн хий алдагдаж байгаа эсэхийг хөөсөөр шалгах шаардлагатай.
Плитка чимээ гаргаад байна
Плиткны цацруулагч ховилдоо дутуу суух, хагарах, ан цав гарсан тохиолдолд ийм чимээ гарна.
Газрын тос болон байгалийн хийг боловсруулах явцад гарган авдаг пропан, бутан хийн холимгийг хэлнэ.
Үнэргүй, өнгөгүй нүүрс ус төрөгчийн хийн нэгдлийг хэлнэ. Хүмүүст мэдрүүлэхийн тулд меркапта́н хүхрийг нэмж өгдөг.
Шингэрүүлсэн хийн түлш нь гадна орчны температураас ихээхэн хамаардаг тул өвлийн түлш, зуны түлш гэж ангилдаг. Өвлийн түлшинд пропаны агууламж өндөр, зуны түлшинд бутаны агууламж өндөр байдаг.
Битүү саванд өөрийнхөө баралтад шингэн төлөвт шилждэг тул зөөж тээвэрлэхэд хялбар байдаг. Бусад хийнүүдтэй харьцуулахад өндөр хэмжээний дулаан ялгаруулдаг.
Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх, ашиглахад зориулсан хаалт, хавхалгаар тоноглогдсон битүүмжлэл бүхий сайжруулсан гангаар хийсэн даралтат сав юм.
1. Хүзүүвч 2. Хаалт 3. Винтель 4. Гагнуурын оёдол 5. Их бие 6. Суурь
Баллоны ашиглалтын баталгаат хугацаа үйлдвэрлэгч улсаасаа хамаарч ихэнхдээ 8 ба 15 жил байдаг. Баллоны хүзүүвч дээр үйлдвэрлэгчээс он, сар бичсэн байгааг харах хэрэгтэй.
Болохгүй ээ. Баллон доторх хий гадна орчны температураас хамаарч халж тэлэхээс хамгаалж, 85 хувиар дүүргэнэ. Иймд баллоныг хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.
1. Баллон их бие цүлхийсэн, хонхойсон 2. Баллоны их биеийн 1/3 нь будаггүй 3. Хүзүүвч дээрх бичиглэл байхгүй 4. Хүзүүвч болон суурь салсан 5. Баталгаат хугацаа дууссан 6. Хаах хэрэгсэл бүрэн бус