Бид шингэрүүлсэн хийн түлш хэрэглэдэг хувь хүн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хий хангамжийн зураг төсөл, тооцоолол, холболт угсралтын ажлыг Монгол Улсын стандартад нийцүүлэн боловсруулж, бүрэн хэмжээнд гүйцэтгэн ажиллаж байна.
Мөн батлагдсан зураг, техникийн шаардлагын дагуу мэргэжлийн инженер, техникийн баг холболт угсралтын ажлыг технологийн горимын дагуу угсарч суурилуулах, тохируулга хийх зэрэг бүх үе шатыг хариуцан гүйцэтгэдэг. Ашиглалтын явцад 24/7 ажиллагаатай аваарын диспетчерийн алба тасралтгүй хяналт тавьж, хэрэглэгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Хийн тоног төхөөрөмжийн худалдаа болон хийн түлшний тасралтгүй нийлүүлэлтийг Улаанбаатар хот болон орон нутагт, үйлдвэрлэл, нийтийн хоол, автомашин болон айл өрхийн бүхий л хэрэглээнд хүргэн ажиллаж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж байна.
Түүнчлэн хийн түлш хэрэглэгч аж ахуйн нэгжүүдэд жилд дор хаяж нэг удаа мэргэжлийн зөвлөгөө болон сургалт зохион байгуулж, хэрэглээний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлдэг.
Плитка шар дөл гаргаад байна
Плиткны агаарын тохиргоог тохируулах буюу агаарын хавхалгыг нээж, ширмийг угааж цэвэрлэх хэрэгтэй.
Баллон дотор чимээ гараад байна
Баллон доторх хийн даралтаас шалтгаалан редуктер шоржигнон дуугарах тохиолдол гардаг. Ийм үед баллоныг хааж, дахин нээж шалгах, мөн хий алдагдаж байгаа эсэхийг хөөсөөр шалгах шаардлагатай.
Плитка чимээ гаргаад байна
Плиткны цацруулагч ховилдоо дутуу суух, хагарах, ан цав гарсан тохиолдолд ийм чимээ гарна.
Газрын тос болон байгалийн хийг боловсруулах явцад гарган авдаг пропан, бутан хийн холимгийг хэлнэ.
Үнэргүй, өнгөгүй нүүрс ус төрөгчийн хийн нэгдлийг хэлнэ. Хүмүүст мэдрүүлэхийн тулд меркапта́н хүхрийг нэмж өгдөг.
Шингэрүүлсэн хийн түлш нь гадна орчны температураас ихээхэн хамаардаг тул өвлийн түлш, зуны түлш гэж ангилдаг. Өвлийн түлшинд пропаны агууламж өндөр, зуны түлшинд бутаны агууламж өндөр байдаг.
Битүү саванд өөрийнхөө баралтад шингэн төлөвт шилждэг тул зөөж тээвэрлэхэд хялбар байдаг. Бусад хийнүүдтэй харьцуулахад өндөр хэмжээний дулаан ялгаруулдаг.
Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх, ашиглахад зориулсан хаалт, хавхалгаар тоноглогдсон битүүмжлэл бүхий сайжруулсан гангаар хийсэн даралтат сав юм.
1. Хүзүүвч 2. Хаалт 3. Винтель 4. Гагнуурын оёдол 5. Их бие 6. Суурь
Баллоны ашиглалтын баталгаат хугацаа үйлдвэрлэгч улсаасаа хамаарч ихэнхдээ 8 ба 15 жил байдаг. Баллоны хүзүүвч дээр үйлдвэрлэгчээс он, сар бичсэн байгааг харах хэрэгтэй.
Болохгүй ээ. Баллон доторх хий гадна орчны температураас хамаарч халж тэлэхээс хамгаалж, 85 хувиар дүүргэнэ. Иймд баллоныг хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.
1. Баллон их бие цүлхийсэн, хонхойсон 2. Баллоны их биеийн 1/3 нь будаггүй 3. Хүзүүвч дээрх бичиглэл байхгүй 4. Хүзүүвч болон суурь салсан 5. Баталгаат хугацаа дууссан 6. Хаах хэрэгсэл бүрэн бус