Манай компани ОХУ-ын дэлхийд нэртэй Роснефт компаниас шингэрүүлсэн хийн түлш импортлон оруулж ирдэг. 2005 оноос төмөр замаар шингэрүүлсэн хийн түлшийг импортлон, одоогоор 3000м3 хий нэг дор хүлээн авч хадгалах, Монгол улсын хамгийн том нөөцлөх агуулгатай компани болсон.
Бид ахуйн хийн хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор улирал тутам үзлэг шалгалт хийн акт үйлдэж, гарсан зөрчлийг дор бүр нь арилгах, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээг цаг алдалгүй хийж "Аюулгүй хэрэглээг хэвшил болгоё" уриан дор 10000 гаруй харилцагчдадаа хүргэлтийн үйлчилгээг захиалгын дагуу түргэн шуурхай, найдвартай, тогтвортой хүргэн ажиллаж байна.
Хийн түлшний хэрэглээг хот хөдөө, үйлдвэрлэл, нийтийн хоол, автомашин, айл өрхийн бүхий л хүрээнд нэвтрүүлж, нийслэлийн агаарын бохирдлыг багасгахад тодорхой хувь нэмрийг оруулж байна.
Плитка шар дөл гаргаад байна
Плиткны агаарын тохиргоог тохируулах буюу агаарын хавхалгыг нээж, ширмийг угааж цэвэрлэх хэрэгтэй.
Баллон дотор чимээ гараад байна
Баллон доторх хийн даралтаас шалтгаалан редуктер шоржигнон дуугарах тохиолдол гардаг. Ийм үед баллоныг хааж, дахин нээж шалгах, мөн хий алдагдаж байгаа эсэхийг хөөсөөр шалгах шаардлагатай.
Плитка чимээ гаргаад байна
Плиткны цацруулагч ховилдоо дутуу суух, хагарах, ан цав гарсан тохиолдолд ийм чимээ гарна.
Газрын тос болон байгалийн хийг боловсруулах явцад гарган авдаг пропан, бутан хийн холимгийг хэлнэ.
Үнэргүй, өнгөгүй нүүрс ус төрөгчийн хийн нэгдлийг хэлнэ. Хүмүүст мэдрүүлэхийн тулд меркатапен хүхрийг нэмж өгдөг.
Шингэрүүлсэн хийн түлш нь гадна орчны температураас ихээхэн хамаардаг тул өвлийн түлш, зуны түлш гэж ангилдаг. Өвлийн түлшинд пропаны агууламж өндөр, зуны түлшинд бутаны агууламж өндөр байдаг.
Битүү саванд өөрийнхөө баралтад шингэн төлөвт шилждэг тул зөөж тээвэрлэхэд хялбар байдаг. Бусад хийнүүдтэй харьцуулахад өндөр хэмжээний дулаан ялгаруулдаг.
Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх, ашиглахад зориулсан хаалт, хавхалгаар тоноглогдсон битүүмжлэл бүхий сайжруулсан гангаар хийсэн даралтат сав юм.
1. Хүзүүвч 2. Хаалт 3. Винтель 4. Гагнуурын оёдол 5. Их бие 6. Суурь
Баллоны ашиглалтын баталгаат хугацаа үйлдвэрлэгч улсаасаа хамаарч ихэнхдээ 8 ба 15 жил байдаг. Баллоны хүзүүвч дээр үйлдвэрлэгчээс он, сар бичсэн байгааг харах хэрэгтэй.
Болохгүй ээ. Баллон доторх хий гадна орчны температураас хамаарч халж тэлэхээс хамгаалж, 85 хувиар дүүргэнэ. Иймд баллоныг хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.
1. Баллон их бие цүлхийсэн, хонхойсон 2. Баллоны их биеийн 1/3 нь будаггүй 3. Хүзүүвч дээрх бичиглэл байхгүй 4. Хүзүүвч болон суурь салсан 5. Баталгаат хугацаа дууссан 6. Хаах хэрэгсэл бүрэн бус