0
Сошиал сувгууд

Шинэ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл мэйл хаягаа бүртгүүлнэ үү.

Хамгийн их тавигддаг асуулт

Плитка шар дөл гаргаад байна

Плиткны агаарын тохиргоог тохируулах буюу агаарын хавхалгыг нээж, ширмийг угааж цэвэрлэх хэрэгтэй.

Баллон дотор чимээ гараад байна

Баллон доторх хийн даралтаас шалтгаалан редуктер шоржигнон дуугарах тохиолдол гардаг. Ийм үед баллоныг хааж, дахин нээж шалгах, мөн хий алдагдаж байгаа эсэхийг хөөсөөр шалгах шаардлагатай.

Плитка чимээ гаргаад байна

Плиткны цацруулагч ховилдоо дутуу суух, хагарах, ан цав гарсан тохиолдолд ийм чимээ гарна.

Ахуйн хий болон ахуйн хийн баллон гэж юу вэ?
Шингэрүүлсэн хийн түлш (LPG)

Газрын тос болон байгалийн хийг боловсруулах явцад гарган авдаг пропан, бутан хийн холимгийг хэлнэ.

Шингэрүүлсэн хийн түлш (LPG)
Пропан, Бутан гэж юу вэ?

Үнэргүй, өнгөгүй нүүрс ус төрөгчийн хийн нэгдлийг хэлнэ. Хүмүүст мэдрүүлэхийн тулд меркатапен хүхрийг нэмж өгдөг.

Пропан, Бутан гэж юу вэ?
Шингэрүүлсэн хийн холимгийн тухай

Шингэрүүлсэн хийн түлш нь гадна орчны температураас ихээхэн хамаардаг тул өвлийн түлш, зуны түлш гэж ангилдаг. Өвлийн түлшинд пропаны агууламж өндөр, зуны түлшинд бутаны агууламж өндөр байдаг.

Шингэрүүлсэн хийн холимгийн тухай
Шингэрүүлсэн хийн онцлог, шинж чанар

Битүү саванд өөрийнхөө баралтад шингэн төлөвт шилждэг тул зөөж тээвэрлэхэд хялбар байдаг. Бусад хийнүүдтэй харьцуулахад өндөр хэмжээний дулаан ялгаруулдаг.

Шингэрүүлсэн хийн онцлог, шинж чанар
ШХТ-ний баллон гэж юу вэ?

Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх, ашиглахад зориулсан хаалт, хавхалгаар тоноглогдсон битүүмжлэл бүхий сайжруулсан гангаар хийсэн даралтат сав юм.

ШХТ-ний баллон гэж юу вэ?
ШХТ-ний баллоны бүтэц, хэмжээ

1. Хүзүүвч 2. Хаалт 3. Винтель 4. Гагнуурын оёдол 5. Их бие 6. Суурь

ШХТ-ний баллоны бүтэц, хэмжээ
ШХТ-ний баллоныг ашиглах хугацаа

Баллоны ашиглалтын баталгаат хугацаа үйлдвэрлэгч улсаасаа хамаарч ихэнхдээ 8 ба 15 жил байдаг. Баллоны хүзүүвч дээр үйлдвэрлэгчээс он, сар бичсэн байгааг харах хэрэгтэй.

ШХТ-ний баллоныг ашиглах хугацаа
Баллоныг дүүртэл нь цэнэглэж болох уу?

Болохгүй ээ. Баллон доторх хий гадна орчны температураас хамаарч халж тэлэхээс хамгаалж, 85 хувиар дүүргэнэ. Иймд баллоныг хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.

Баллоныг дүүртэл нь цэнэглэж болох уу?
Ямар баллоныг ашиглахыг хориглох вэ?

1. Баллон их бие цүлхийсэн, хонхойсон 2. Баллоны их биеийн 1/3 нь будаггүй 3. Хүзүүвч дээрх бичиглэл байхгүй 4. Хүзүүвч болон суурь салсан 5. Баталгаат хугацаа дууссан 6. Хаах хэрэгсэл бүрэн бус

Ямар баллоныг ашиглахыг хориглох вэ?