Бид шингэрүүлсэн хийн түлш хэрэглэгч хувь хүн болон ААН, төрийн болон төрийн бус үйлчилгээний байгууллагын хий хангамжийн зураг төсөл, тооцоолол, холболт угсралтыг Монгол улсын стандартад нийцүүлэн гарган хийж гүйцэтгэж байна.
Бид зураг төсөл боловсруулан тооцоолол хийж, батлагдсан зургийн дагуу мэргэжлийн хамт олон холбол угсралтыг технологийн дагуу угсарч суурилуулах, тохируулга хийн ашиглалтын байдалд 24 цагийн турш аваарын диспетчерийн алба хяналт тавин ажиллаж байна.
Хийн тоног төхөөрөмжийн худалдаа болон хийн түлшний хэрэглээг хот хөдөө, үйлдвэрлэл, нийтийн хоол, автомашин, айл өрхийн бүхий л хүрээнд нийлүүлж нийслэлийн агаарын бохирдлыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Бид хийн түлш хэрэглэгч аж ахуйн нэгжүүд жилд нэгээс доошгүй удаа мэргэжлийн зөвлөгөө болон сургалт хийдэг.
Плитка шар дөл гаргаад байна
Плиткны агаарын тохиргоог тохируулах буюу агаарын хавхалгыг нээж, ширмийг угааж цэвэрлэх хэрэгтэй.
Баллон дотор чимээ гараад байна
Баллон доторх хийн даралтаас шалтгаалан редуктер шоржигнон дуугарах тохиолдол гардаг. Ийм үед баллоныг хааж, дахин нээж шалгах, мөн хий алдагдаж байгаа эсэхийг хөөсөөр шалгах шаардлагатай.
Плитка чимээ гаргаад байна
Плиткны цацруулагч ховилдоо дутуу суух, хагарах, ан цав гарсан тохиолдолд ийм чимээ гарна.
Газрын тос болон байгалийн хийг боловсруулах явцад гарган авдаг пропан, бутан хийн холимгийг хэлнэ.
Үнэргүй, өнгөгүй нүүрс ус төрөгчийн хийн нэгдлийг хэлнэ. Хүмүүст мэдрүүлэхийн тулд меркатапен хүхрийг нэмж өгдөг.
Шингэрүүлсэн хийн түлш нь гадна орчны температураас ихээхэн хамаардаг тул өвлийн түлш, зуны түлш гэж ангилдаг. Өвлийн түлшинд пропаны агууламж өндөр, зуны түлшинд бутаны агууламж өндөр байдаг.
Битүү саванд өөрийнхөө баралтад шингэн төлөвт шилждэг тул зөөж тээвэрлэхэд хялбар байдаг. Бусад хийнүүдтэй харьцуулахад өндөр хэмжээний дулаан ялгаруулдаг.
Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх, ашиглахад зориулсан хаалт, хавхалгаар тоноглогдсон битүүмжлэл бүхий сайжруулсан гангаар хийсэн даралтат сав юм.
1. Хүзүүвч 2. Хаалт 3. Винтель 4. Гагнуурын оёдол 5. Их бие 6. Суурь
Баллоны ашиглалтын баталгаат хугацаа үйлдвэрлэгч улсаасаа хамаарч ихэнхдээ 8 ба 15 жил байдаг. Баллоны хүзүүвч дээр үйлдвэрлэгчээс он, сар бичсэн байгааг харах хэрэгтэй.
Болохгүй ээ. Баллон доторх хий гадна орчны температураас хамаарч халж тэлэхээс хамгаалж, 85 хувиар дүүргэнэ. Иймд баллоныг хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.
1. Баллон их бие цүлхийсэн, хонхойсон 2. Баллоны их биеийн 1/3 нь будаггүй 3. Хүзүүвч дээрх бичиглэл байхгүй 4. Хүзүүвч болон суурь салсан 5. Баталгаат хугацаа дууссан 6. Хаах хэрэгсэл бүрэн бус