Бүтээгдэхүүн үйлчилгээнээс эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлсийг бүтээнэ.
Эрүүл агаар эх дэлхийн инээмсэглэл.
Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийн стандартыг хангасан групп компанийг цогцлоож, салбартаа тэргүүлэгч үнэ цэнийг бүтээнэ.
- Бид хүн, нийгэм ба эх дэлхийд ээлтэй үйл ажиллагаа явуулж, байгальд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг алхам бүртээ багасгаж, гэрэлт ирээдүйг хамтдаа цогцлоодог хамт олон.
- Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харилцааг бий болгон үр дүнтэй хамтран ажилладаг хамт олон.
- Ажилчдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог ба хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг хамт олон.
- Монгол улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг хамт олон.
- Нийгэм болон байгаль орчиндоо ээлтэй тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажилладаг хамт олон.
Бид ажилтныг бүрдүүлэх, сонгон шалгаруулах функц дээрээ хүний нөөцийн нээлттэй бодлого баримтлан ажилладаг. Байгууллагын зорилго ажилтан таны зорилготой нийцэж байхаар мэдлэг, ур чадвартай ажил горилогчийг ''Зөв хүнийг, зөв албан тушаалд, зөв цагт'' сонгон шалгаруулж авахыг зорин ажиллаж байна.
Анкет хүлээн авах > Анкетын сонгон шалгаруулалт > Ярилцлага уулзалт > Ажилд авах санал
Плитка шар дөл гаргаад байна
Плиткны агаарын тохиргоог тохируулах буюу агаарын хавхалгыг нээж, ширмийг угааж цэвэрлэх хэрэгтэй.
Баллон дотор чимээ гараад байна
Баллон доторх хийн даралтаас шалтгаалан редуктер шоржигнон дуугарах тохиолдол гардаг. Ийм үед баллоныг хааж, дахин нээж шалгах, мөн хий алдагдаж байгаа эсэхийг хөөсөөр шалгах шаардлагатай.
Плитка чимээ гаргаад байна
Плиткны цацруулагч ховилдоо дутуу суух, хагарах, ан цав гарсан тохиолдолд ийм чимээ гарна.
Газрын тос болон байгалийн хийг боловсруулах явцад гарган авдаг пропан, бутан хийн холимгийг хэлнэ.
Үнэргүй, өнгөгүй нүүрс ус төрөгчийн хийн нэгдлийг хэлнэ. Хүмүүст мэдрүүлэхийн тулд меркатапен хүхрийг нэмж өгдөг.
Шингэрүүлсэн хийн түлш нь гадна орчны температураас ихээхэн хамаардаг тул өвлийн түлш, зуны түлш гэж ангилдаг. Өвлийн түлшинд пропаны агууламж өндөр, зуны түлшинд бутаны агууламж өндөр байдаг.
Битүү саванд өөрийнхөө баралтад шингэн төлөвт шилждэг тул зөөж тээвэрлэхэд хялбар байдаг. Бусад хийнүүдтэй харьцуулахад өндөр хэмжээний дулаан ялгаруулдаг.
Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх, ашиглахад зориулсан хаалт, хавхалгаар тоноглогдсон битүүмжлэл бүхий сайжруулсан гангаар хийсэн даралтат сав юм.
1. Хүзүүвч 2. Хаалт 3. Винтель 4. Гагнуурын оёдол 5. Их бие 6. Суурь
Баллоны ашиглалтын баталгаат хугацаа үйлдвэрлэгч улсаасаа хамаарч ихэнхдээ 8 ба 15 жил байдаг. Баллоны хүзүүвч дээр үйлдвэрлэгчээс он, сар бичсэн байгааг харах хэрэгтэй.
Болохгүй ээ. Баллон доторх хий гадна орчны температураас хамаарч халж тэлэхээс хамгаалж, 85 хувиар дүүргэнэ. Иймд баллоныг хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.
1. Баллон их бие цүлхийсэн, хонхойсон 2. Баллоны их биеийн 1/3 нь будаггүй 3. Хүзүүвч дээрх бичиглэл байхгүй 4. Хүзүүвч болон суурь салсан 5. Баталгаат хугацаа дууссан 6. Хаах хэрэгсэл бүрэн бус